top of page
G-saver дулаан баригч

Нийслэлд 197 мянга орчим гэр хорооллын айл өрх байдаг ба 1 өрхийг жилд 3 тонн нүүрс түлшиндээ хэрэглэдэг гэж тооцоолоход нийт 600 мянга орчим тонн нүүрс түлшиндээ хэрэглэж жилд дунджаар:

  • 578,384 тонн хүлэмжийн хий

  • 304,414 тонн нүүрстөрөгчийн исэл,

  • 3,095.7 тонн дэгдэмхий үнс хаягдаж агаар болон газрын хөрсийг бохирдуулж байна.

Үүнээс гадна гэр хороололд амьдардаг иргэд маань өрхийн орлогынхоо 45-75%-ийг түлшиндээ хэрэглэж байгаа билээ.  Эдгээр тулгамдсан асуудлуудыг G-saver дулаан баригч маань тодорхой хэмжээнд бууруулж үр дүнгээ үзүүлж байна.

IMGL3619.JPG

Та G-saver дулаан баригчийг хэрэглэснээр

  • Яндангаар шууд гадагшлах дулааныг багасгаж гэрт дулаан хадгалагдах хугацааг уртасгана.

  • Түлшний шаталт бүрэн явагдсанаар ялгарах утааны хэмжээ багасна.

  • Түүнчлэн гал асах хугацаа уртасч гал түлэх давтамж цөөрснөөр дунджаар 45 орчим хувийн түлшний хэмнэлт гаргана

batalsan eh (2).jpg
Туршилтын үзүүлэлт
222.PNG

Дээрх график нь энгийн зууханд гал асаахад гэр доторх дулаан 20 градусаас дээш хэмжээнд хэдэн цаг байхыг харуулсан харьцуулсан туршилтын үр дүн юм. G-saver дулаан баригч суурилуулаагүй байхад 4 цаг 59 минут байсан бол G-saver  дулаан баригч суурилуулсаны дараа 7 цаг 13 минут болж өссөн байна.

bottom of page