top of page

Good Sharing LLC

   "Гүүдшэйринг” ХХК нь 2010 оны 08 сарын 18-нд “Гүүднэйборс” ОУТББ –ын хөрөнгө оруулалтаар нийгэмд тустай бүтээгдэхүүн үйлчилгээ нэвтрүүлэх зорилгоор үүсгэн байгуулагдаж, дулаан баригч, шахмал түлш, хуурай хими цэвэрлэгээ хувцас угаалга үйлчилгээ бүтээгдэхүүнийг  зах зээлд нийлүүлж байна.  Мөн бид компанийн үйл ажиллагааны ашиг орлогыг нийгэмд тустай шинэ бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх, нийгмийн сайн сайхан, хөгжил дэвшлийн төлөөх үйлсэд зориулж байгаа юм

Бидний эрхэм зорилго нь:

1. Тухайн орон нутгийн нөөц баялаг дээр тулгуурлан үр дүнтэй шинэлэг бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ.
2. Иргэдийн ахуй амьдралыг дээшлүүлэхийн төлөө тогтвортой хөгжлийн гарцыг хайна.
3. Олсон ашгаа нийгмийн эрх ашгийн төлөөх үйлсэд зориулна.

Захирлын мэндчилгээ

Манай цахим хуудаснаас бидний санал болгож буй бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авч чадна гэдэгт итгэж байна. “Гүүд нэйборс” олон улсын төрийн бус байгууллагын хөрөнгө оруулалтаар 2010 онд үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш эдгээр бүтээгдэхүүн, үйлчилгээг нийгэмд үр нөлөө бий болгохын тулд хэрэглэгчдэд санал болгосоор ирсэн билээ.  Манай компанийн хамгийн анхны бүтээгдэхүүн буюу оновчтой технологит суурилсан G-Saver  дулаан баригч нь гэр хорооллын иргэдийн нүүрсний хэрэглээг бууруулах замаар хүрээлэн буй орчинд эерэг нөлөө  үзүүлж чадсан. “Сайн” хувцас угаалгын газар нь хүрээлэн буй орчинд ээлтэй байдлаар гэр хорооллын эрүүл ахуйн  чанарт нөлөө үзүүлдэг. “Илч” шахмал түлш буюу боловсруулсан хувилбарт түлш нь шаталт сайтай, нарийн ширхэглэгт тоосонцор бага ялгаруулдаг зэргээрээ агаарын бохирдол буурахад  нөлөөлдөг.

 

Бид нийгэмд үзүүлж буй эдгээр эдийн засгийн үр нөлөөгөөр бахархахын зэрэгцээ хэрэглэгчдэдээ бий болгож буй үнэт зүйлийг үргэлжлүүлэн хүргэхийн тулд хичээнгүйлэн ажиллахдаа баяртай байдаг. Биднийг цаашид хөгжин дэвшихэд таны өгсөн санал хүсэлт ихээхэн хувь нэмэртэй учраас бидэнтэй холбоотой байгаарай.

Баярлалаа
Э. Аззаяа

Захирал,

Э. Аззаяа

Гүүдшэйринг ХХК

Монгол улс, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 42-р хороо Хайрханы 33тоот

Утас: (+976) 7535-2222

goodsharing2010@gmail.com

Бүх эрх хуулиар хамгаалагдсан 2024 © Good Sharing
bottom of page